Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Сонсголоор Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулсан мэдээллийн онцлох хэсгүүдийг хүргэж байна.
- Манай улс 1995-2022 оны 11 сар хүртэлх хугацаанд 336,4 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс 2011-2022 онд 298,4 сая тонн нүүрс экспортолсон байна. 86 сая тонн нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК нийлүүлжээ.
- 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нүүрснээс 45,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компани 2011 оноос хойш 10,2 их наяд, “Тавантолгой” хувьцаат компани 2004 оноос хойш 2,9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
- 2011-2022 онд 449 ААН нүүрс экспортолсон. Үүнээс, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77, дамжуулан экспортлогч 372 ААН байна.
- Нүүрсний хулгайн асуудлыг тав хувааж авч үзэж болохоор байна. Үүнд, тайлан дутуу гаргаж, нүүрсний татвараас зайлсхийсэн, оффтейк гэрээгээр Эрдэнэс тавантолгой ХК-ийг хохироосон, бүртгэлгүй тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн, зөвшөөрөлгүйгээр нүүрс авч ашигласан, хэт өндөр төсөвтэй төсөл санхүүжүүлж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хохироосон.
- 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийж 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан.
- Өнгөрсөн хугацаанд нийт 267 аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж, 80,2 тэрбум төгрөгийн акт тавьсан. 1,1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн.
- “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн эзэмшлийн хил давж, 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож, ашигласан нь тогтоогдсон.