Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Нээлтэй сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Нүүрсний гэх тодотголтой 32 хэргийг ЦЕГ, АТГ шалгаж байна. Оффтэйк гэрээнүүдийг АТГ шалгаж байгаа. Энэ гэрээнүүдэд мэргэжлийн нарийн шинжээч томилж ажиллуулна. Учир нь гэрээнд бусдад давуу байдал олгож уу гэдгийг шинжээч тогтооно. Түүний дараа гэмт хэрэг мөн биш эсэхийг шалгана.
Манай байгууллага Х.Баттулгаас гурван асуудлаар тайлбар авсан. Түүнийг гурван асуудлаар шалгаж байгаа. ЭТТ-той холбоотой асуудлаар лав шалгаж байгаа.
Х.Баттулга гэдэг хүнийг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм. Тэр хүн шүүх дээр очихгүй бол оргосонд тооцогдоно. Хэрэг мөрдөн шалгах явцад тэр хүн байх шаардлагагүй юм аа. Эрүүгийн хэргийг хянан шалгах хуулиар зохицуулагдаж байгаа. Хуулиараа ажиллаж байгаа” гэв.