Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай ачаагүй гэсэн бүртгэлээр гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Нүүрсний экспорттой холбоотой асуудлыг таван бүлэгт хувааж буй. Үүнд:
- Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн /Орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй/
- Офтэйк гэрээний асуудал
- Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчил
- Офтэйк гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээтэй холбоотой гэсэн асуудал
Түүнчлэн 2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалтыг хийсэн байна. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан талаар хэллээ.