Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын үеэр “хулгайчдыг” илчлэх ёстой хүмүүс ирээгүй байгааг иргэд шүүмжиллээ.
Тэрбээр "Бид сонсголын үр дүнг заавал гаргах ёстой. Үүний тулд байх ёстой хүмүүсийг нь байлгамаар байна. Ядаж нээлттэй сонсголыг даргалж байгаа хүмүүс нь хулгайн асуудалд холбоогүй гишүүн байх ёстой. Ийм байдлаараа үргэлжилбэл ямар ч үр дүн гарахгүй. Дунд шатны албан тушаалтнуудаар тайлан маягийн зүйл ярьж, нойр хүргээд дуусах нь.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг нар нүүрсний ашиг сонирхолтой хүмүүс. Хулгайчдаар хулгайг нь яриулна гэж байхгүй. Энэ байдал нь иргэдийг доромжилсон үйлдэл гэж үзэж байна.
Хулгай хийхэд оролцсон хүмүүсийг ч байлгах нь зүй. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал Б.Ганхуягийг шоронд хийсэн. Энэ мэт хүмүүсийг ч сонсголдоо оролцуулмаар байна. Хулгайг илчлэх ёстой хүмүүс энд алга байна”гэв.