Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхоны урд талын төв зам дээр ланд 200 маркийн машин урсгал сөрөн, долоон машин мөргөж, хоёр охиныг дайрсан ноцтой осол үйлдсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, түүнд эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаас сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулийн заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.