УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2022.12.21/ 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгууллаа. Энэ үеэр иргэд үг хэлэх боломжгүй байгаад бухимдаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Сонсгол болж буй танхим руу дайрч орсон иргэд энэ талаар ярихдаа, “Бид нар зурагттай ярих гэж ирээгүй. Ийм хүмүүсээр бид удирдуулах шаардлага байхгүй. Өнөөдрийн нээлттэй сонсголд бид олон өдөр бэлдсэн. Гэтэл тусдаа танхимд оруулж байгааг ойлгохгүй байна. Бид тоглох гэж ирээгүй. Бид зорилготой ирсэн.
Эрх баригчид жагсагчдыг ялгаварлаж байна гэж харлаа. Үгээ хэлэх гэж тэдэнтэй уулзаж тодорхой шаардлагуудыг тавих гэж ирсэн гэдгийг ойлгоогүй юм шиг байна” гэв.