Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлын талаар нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Ерөнхий хяналтын сонсголтой холбоотойгоор иргэд бухимдлаа илэрхийлэв. Тэд иргэдийг үг хэлүүлэхгүй байгаад бухимдахын хажуугаар, сонсголыг нэг танхимд зохион байгуулах ёстой гэсэн санал хэлсэн юм.
Энэ талаар ярихдаа, "Нэг нэгнээ харж ярихгүй юм бол нээлттэй сонсгол гэж хийх ямар шаардлагатай юм. Иргэдийн төлөөлөл ном журмын дагуу л орж ирсэн. Гэтэл биднийг өөр танхимд оруулж байна. Ингэх байсан юм бол зурагтаар ч үзэж болох байсан. Энэ бол эрх баригчдын зохион байгуулалтын буруу. Үүнд бухимдаж бид сонсгол болж буй танхим руу дайрч орсон" гэв.
Энэ үеэр сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ажлын хэсэг хуралдаж, сонсголыг Төрийн ордны их танхимд зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 10 минутын завсарлага өгье" гэв.