Бага насны хүүхдүүдийн дунд хамгийн их тохиолддог арьсны өвчин бол арьс хуурайших өвчин юм. Энэ өвчний үед эмийн эмчилгээнээс гадна өөрт тохирсон чийгшүүлэгч тогтмол хэрэглэх нь эдгэрэлтийг хурдасгаж, арьс хуурайших өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Өөрт тохирсон, зөв найрлагатай чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрхэн сонгох талаар зөвлөгөө мэдээллийг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн арьсны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Уранцэцэг хүргэж байна.
Сүүлийн үед хүүхдийн арьсны ямар өвчин тэргүүлж байна вэ?
Сүүлийн гурван жилийн статистик мэдээгээр атопын дерматит, харшлын шалтгаантай чонон хөрвөс өвчин, псориаз өвчин эзэлж байна. Атопын дерматит нь хүмүүсийн хэлж заншсанаар диатез буюу арьс хуурайших өвчин байна.
Хүүхдийн арьс том хүний арьсыг бодвол арчилгаа маш их шаарддаг. Тиймээс арьс хуурайших өвчнөөр өвдсөн тохиолдолд гол үндсэн эмчилгээнээс гадна эцэг эхчүүд, иргэд байнга хэрэгжүүлж байх нэг үндсэн эмчилгээ бол арьсыг чийгшүүлэх юм. Өөрийн сонгож авсан цөм бүтээгдэхүүнээрээ угааж, чийгшүүлэх тос хэрэглэх нь чухал байдаг. Манай эмнэлэгээс хүүхдүүдэд санал болгож, хэрэглэдэг саван, угаалгын шампунь, чийгшүүлэгч бүтээгдэхүүндээ судалгаа шинжилгээ хийсний үндсэнд сонгодог. Хүүхдийн арьсанд хамгийн тохиромжтой нь isispharma-ийн бүтээгдэхүүн байдаг. Сүүлийн үед энэ бүтээгдэхүүнийг хамгийн өргөн хэрэглэж байна.
Чийгшүүлэх тосоо хэрхэн сонгох вэ?
Чийгшүүлэх тосны хувьд үр дүн нь олон улсын клиник судалгаагаар бүрэн нотлогдсон, эмийн ямар нэгэн хольцгүй, химийн бодисгүй, илүү үр дүнтэй бүтээгдэхүүн сонгох нь чухал.
Арьсны өвчин үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс нь вэ?
Сүүлийн үед хотжилт ихэсч, агаарын болон хөрсний бохирдлын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Мөн иргэд, эцэг эхчүүдийн арьс арчилгаа, цэвэрлэгээний мэдлэг дутмаг байгаа нь ихээхэн нөлөө үзүүлж байна. хүүхдийн арьс арчилгаа их байдаг учраас эцэг эхчүүд, өөрт нь тохирсон химийн бодис, эм агуулаагүй чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь чухал.
Арьсны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хүүхдийн арьсны өвчин бүрэн эдгэрдэг. Нэгэнт хүүхэд нь өвдсөн бол өөрсдөө дур мэдэн, хүний амаар эмчлэх бус мэргэжлийн эмнэлэгт нь хандаж, анхнаасаа эмчилгээ болон арьс арчилгааны талаар мэргэжлийн төвшинд хэвшүүлэх нь хүүхдийн өвчий үр дүнд нөлөөтэй байдаг.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.