Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор болсон. Тэгвэл АН-ын үндэсний бодлогын хорооны зарим гишүүд үүнийг хууль бус гэж үзэн талбай дээр байр сууриа илэрхийллээ.
Ингэхдээ, “Улс төрийн зохион байгуулалттай энэ ажиллагааг эсэргүүцэж дуу хоолойгоо өргөн, Д.Мөнх-Эрдэнийг суллуулахын төлөө ард түмэн хүчээ нэгтгэж ажиллаач гэж уриалж байна” гэв.
Мөн тэд, “Монгол Улсын иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь үндсэн хуулиар баталгаажсан. Гэвч үүнийг эрх баригчид зөрчиж, Д.Мөнх-Эрдэнийг баривчилсан нь улс төрийн бодлого гэж үзэж байна. Д.Мөнх-Эрдэнэ төрд шургалсан хулгайчдын бодит үнэнийг илчилсэнд өс санаж ийм үйлдэл хийсэн. Түүнийг суллахыг шаардаж байна” гэсэн юм.