Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг энэ оны аравдугаар сард Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулсан.
Сургалтад 1012 залуу сонгогч хамрагдсан бөгөөд нийт 60 гаруй сургагч багшаас Баянхонгор, Дорнод аймаг болон Сүхбаатар дүүргийг хариуцсан баг манлайлан оролцлоо.
Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн Баянхонгор аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар Улаанбаатарт хүрэлцэн ирж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, нийслэлийн дүүрэг хариуцсан багш нар 20-ны өдөр “Хариуцлагатай сонгогч” сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад явууллаа.
Сонгуулийн боловсрол олгох сургалтад бүрэн хамрагдсан залуу сонгогчдод Хорооны удирдлагууд гэрчилгээ олгож, амжилт хүсэв.