Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, гар утсаараа шууд дамжуулалт хийдэг иргэн Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорино.
Түүнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хуулийн шаардлагыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр цагдан хорьсныг эх сурвалж мэдээлэв.
Нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2022.12.19/ гаргажээ.