ЭХЭМҮТ-д амаржсан ээж төрөх үед эмчийн буруугаас болж нярай хүүхдийнх нь дагз зүсэгдсэн хэмээн гомдолтой байгаагаа цахим орчинд бичсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Цолмон тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Төрөлтийн түүхээс харахад төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор ураг орчмын шингэн хальслах ажилбар хийгдсэн бичлэг байна. Ураг орчмын шингэнгүй байсан учир ажилбар хийхэд зурагдах шарх үүсжээ. Энэ ажилбарыг олон улсад нэг л стандартаар хийдэг. Манай эмч мөн тэр стандартаар ажилласан. Ээжийн бичсэн шиг бритва-гаар зүсээгүй, 1 мл-ийн урттай зориулалтын ариун зүү ашигладаг.
Гомдолтой байгаа ээж 2019 оны 11-р сарын 20-нд ЭХЭМҮТ-д амаржсан юм билээ. Бид өвчний түүхийг судалж үзэхэд, төрөлт хэвийн явагдсан. Хүүхэд одоо эрүүл саруул гурван настай.
ЭХЭМҮТ өдөрт 30 орчим эх амаржуулдаг. Энэ онд 9000 орчим эх амаржаад байна. 21 аймаг, нийслэлийн хүндрэлтэй ээжүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 600-700 хүнд үйлчилдэг. Шаардлагатай тохиолдолд ураг орчмын шингэн хальслах ажилбар хийж байгаа. Дахин гомдол гараагүй. Тухайн ээжид харилцааны хувьд эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд хамт олныхоо өмнөөс уучлал хүсэж байна” гэв.