Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг эмчлүүлэхээр явсан гэдэгт эргэлзэж, хэрэгт холбогдсон хүмүүс эхнээсээ зугтааж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Яллагдагчаар татагдсан хүмүүст хилийн хориг тавихыг олон удаа шаардаж байсан.Одоо хилийн хоригоо тогтоо гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол энэ хулгайчид бүгд зугтана. Ингээд гараад явчих юм бол 15-16 хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт юу болох вэ. Иргэдийнхээ өмнө зоригтой асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй улс төрчид байна.
Энэ хариуцлагыг АТГ-ын удирдлагад хариуцлага тооцох хэрэгтэй. АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина" гэв.