Төв талбайд цугласан залуус Монголын татварын орчин бизнесийнхнийг сөхрөөж байна гэж байр сууриа илэрхийллээ. Хүнд суртал газар авч, шат шатандаа гар хардаг учраас ААН-үүд удалгүй дампуурдаг. Ийм шахаанд оруулж орхичихоод импортоос хараат байдалд оруулдаг. Ингээд юмны үнэ нэмэгдэж, иргэд үнийн өсөлтийн дарамтанд орж байна гэж үгээ хэллээ. Ганц гарын үсэг зуруулахын тулд хэдэн дарга дамжиж, хөөцөлддөгийг буруутгалаа. Тэд хэлэхдээ “Өнөөдөр эхнээсээ хулгайчдыг илчилж байна. Монгол өнөөдөр сэрэх болсон. Яагаад сэрэх болсон бэ гэвэл ядууралд орсноо мэдэрчихлээ шүү дээ. Энэ 76-д бид одоо яаж арга хэмжээ авах юм. Зүгээр л нэг ажилчин. Би барилга дээр ажиллаад, цалингаа дутуу аваад явдаг зүгээр л нэгэн иргэн. Би ажиллаад явж байгаад яах ч аргагүй гарч ирж, үгээ хэлмээр санагдсан. Надтай адилхан бодолтой байгаа та бүхэн гараад ирээч ээ. 76 хууль батлах эрхтэй ч ард түмэн гарцаа мэднэ шүү дээ. Өнөөдөр Монголд яагаад ганцхан үйлдвэр байгуулж өгч чадахгүй байгаа юм бэ? Үйлдвэр байгуулахад 3-хан сая хүн ажилтай болно. Гадагшаа явахгүй. Гадагшаа явсан залуус нэрээрээ овоглогддоггүй юм шүү. Монголоороо овоглодог юм. Өвдөх эрхгүй зүтгэж хэдхэн төгрөг олдог юм. Монголдоо ирээд дампуурчихаад, буцаад гадаад явдаг юм. Ийм учраас бид өнөөдөр тэмцэх ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.