БНАСАУ ням гарагт хоёр баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын арми болон Японы эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдлээ.
“Манай арми АНУ-тай нягт хамтран ажиллаж, бүрэн бэлэн байдалд байхын зэрэгцээ тандалт, сонор сэрэмжийг бэхжүүлсэн” гэж БНСУ-ын нэгдсэн штабын дарга нарын хорооноос мөн мэдэгдсэн байна.
Харин Японы Батлан хамгаалах яам энэ талаар “пуужингийн нэг нь Япон тэнгис рүү чиглэсэн бөгөөд 500 км (310 миль) зайг туулж, 550 км-ийн өндөрт ниссэн байна” гэсэн юм. "Энэ нь манай улс, энэ бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл бөгөөд огт хүлээн зөвшөөрөгч болохгүй" гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ино Тоширо хэлсэн байна.
Тэрээр пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэдгийг мөн онцолжээ. БНАСАУ энэ жил 90 гаруй баллистик болон бусад пуужин харвасан нь 2022 оныг хамгийн их пуужингийн туршилт хийсэн жил болгож байгаа юм.
SOURCE: DW