Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Япон улсын нийслэл Токио хотод аэробик, гимнастикийн дэлхийн цомын тэмцээн боллоо. Тус тэмцээнээс Монгол Улсын тамирчин Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртлээ.
33 дахь удаагийн тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлжээ.
Ч.Батбуян нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны ДАШТ-д зургаадугаар байр, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.