Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд 12-р сарын 15-ны өдөр Замын-Үүд өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг буюу нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа хүлээлгэн өгч түүхэн дээд амжилт тогтоолоо.
Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг, 79 экспортын чингэлэг багтаж байна.