Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах, Сирул Азхар Умар нар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр машиндаа суулган, буудаж амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг олон шалтгааны улмаас 16 жилийн турш шийдэгдэлгүй өнөөг хүрээд байсан юм.
Тэгвэл Ш.Алтантуяагийн гэр бүл, аав С.Шаарийбуу нь олон жилийн турш энэ хэргийг хөөцөлдөж, хууль шүүхийн байгууллагад хандсаны хүчинд ялжээ. Улмаар Малайзын дээд шүүх талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гаргасан юм.
Охин нь амиа алдсан хэргийг илрүүлэх, шударга үнэний төлөө 16 жил хөөцөлдсөн С.Шаарийбуу цахим хуудсандаа “Шударга үнэний төлөө надтай, сэтгэл санаа нэгтэй явж ирсэн та бүхэндээ сэтгэлийн үнэнийг хэлэхэд таатай байгаа боловч надад хүнд байнаа. Үнэний төлөө сэтгэл санаа нэгтэй байсан хүн бүхэнд талархья” гэлээ.