Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хулгайн хэргийн ард байгаа хүмүүсийг ил болгох, шударга ёсны төлөөх иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 13 өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаалын үеэр нэгэн иргэн өөр рүүгээ шингэн цацаж, шатаахыг завджээ. Азаар тухайн үед цагдаа нар болиулж, амийг нь аварсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Өнөөдөр 13.00 цагийн орчимд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг оролдлоо. Тухайн иргэний үйлдлийг цагдаа нар зогсоосон. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.
Ойр орчимд нь байсан хүмүүсийн мэдээллээр, тухайн иргэн өөр дээрээ будаг шингэлэгч асгасан байсан гэнэ.