УИХ-ын чуулган хуралдаж байна. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж нэрийг нь зарласан 17 хүний нэг, УИХ-ын Ш.Раднаасэд “Бид энд иргэдийн жагсаалыг тараах гээд хууль өөрчилж байх хооронд хулгайч нар зугтааж байна шүү дээ. Голомт банк Богдхаан төмөр замыг 1 км тутмыг 11 сая ам.доллароор байгуулсан гэрээгээ устгачихлаа. Одоо санамж бичиг байгуулсан гээд явж байна.
Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замууд 1 км тус бүр нь 1 сая ам.доллароор барьсан байна шүү дээ. Ийм харилцан адилгүй байна
Ингэж хугацаа алдаж байх хооронд хулгайч нар чинь зугтаачихлаа. Энэ бүгдийгээ ил болго. Өмчөө хамгаалал даа. ҮАБЗ дээр энэ асуудлаа ярьсан юм уу.ҮАБЗ-ийн ганц гишүүн эсэргүүцэхэд хэрэгжих ёсгүй. Энэ бол хууль.
Намайг л тойрч байвал гээд дуугүй байх уу. Эрүүгийн хуулийг чинь дахиад засаж байна шүү дээ. УИХ-ын гишүүдийн хөрөнгийг яагаад АТГ шалгаж болдоггүй юм бэ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг АТГ яагаад шалгахгүй байгаа юм бэ” гэлээ.