УИХ-ын чуулган хуралдаж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монголчууд 30, 40 хэмийн хүйтэнд жагсаж, төрийн далбаагаа мандуулж байна. Хамгийн гол зүйл бол алдагдсан боломж. Үүнийг хэн хариуцах вэ.
Эрүүгийн хуулийг яаралтай горимоор оруулж ирлээ. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ гадаа жагсаж байгаа иргэдийн саналыг нь асуусан уу.
АТГ-аас та тавыг зарлалаа. Сөрөг хүчин ямар байх ёстойг та хэд маань мэдрүүлж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй прокурор хууль сахиулж чадахгүй. Энэ зарласан хүмүүстэй хариуцлага тооцсоныхоо дараа хуулиа оруулж ирээч ээ, Ерөнхий сайд аа. Шалгая л даа, шалгуулъя.
АН-ыг булаах гээд янз бүрээр үзэж байна. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л АН-ыг өнөөдөр энд чирээд ирлээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Ямар баян жагсаал вэ. Цагдаа нар талбай дээр очиж хоол идэж байна" гэлээ. Цагдаа нарыг ийм байлгахаасаа тэр хүн ичих хэрэгтэй" гэв.