Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадмын аварга, 2013, 2015, 2019 оны дэлхийн аварга, өнөө цагийн хамгийн шилдэг жүдочдын нэг Шохэй Оно зодог тайллаа. 73 кг-ын нүүр царай болж яваа япон жүдочийн зодог тайлахаар болсноо гэнэт зарласан нь олны анхаарлыг ихээхэн татав.
Шохэй Оно 2010 оноос хойш олон улсын дэвжээнд 122 барилдаан хийхдээ 113 ялж, ердөө есөд нь дийлдсэн. Үүний сацуу 2014 оноос хойш ганц ч ялагдаагүй байсан юм. Оно Японы шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэнэ.