Европын холбоо болон Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) лхагва гаригт хуралдаж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх талаар хэлэлцсэн. Харин ОХУ-ыг Украинд түрэмгийлснийг буруутгах тухай асуудалд нэгдсэн саналд хүрч чадсангүй.
Тодруулбал, ЕХ болон АСЕАН-ы хамтарсан мэдэгдэлд зөвхөн "ихэнх гишүүд" Украин дахь дайныг эрс буруушааж, "Украины бүрэн эрх, улс төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх шаардлагатай" гэж мэдэгдсэн байна. Брюссельд болсон уг дээд хэмжээний уулзалт Орос, Украины дайн дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаатай холбогдуулан эдийн засгийн шийдэл олох зорилгоор зохион байгуулагдсан.
Хоёрдугаар сард зүүн Европт дайн эхэлсний дараа Оросын эрчим хүчний хангамж тасалдсаж, улмаар дэлхийн эдийн засаг, инфляцид сөргөөр нөлөөлж, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд дулааны хангамжийн үнэ хүртэл нэмэгдсэн. Тиймээс ЕХ Оросын эсрэг нэгдсэн арга хэмжээ авахаар хичээж байгаа бол АСЕАН-ы орнууд энэ асуудалд хоёр хуваагдаад байгаа юм.
Москватай цэргийн салбарт харилцаатай Вьетнам, Лаос нар уг асуудалд төвийг сахисан байр сууриа хадгалсаар байгаа бол Сингапур барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг дагаж буй юм.
SOURCE: DW