Монголд эмчлүүлэх боломжгүй үе мөчний юра гэсэн оноштой Б.Түмэн хүү солонгос улсад эмчлүүлж байна. Хүүгийн эмчилгээний зардалд сардаа 25 сая төгрөг шаардлагтай болдгийг түүний ээж Ц.Болортуяа хэлсэн юм. Тэрбээр хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд өөрийн гэсэн бүх зүйлийг зарсны дээр “Одонт” нэртэй бууз хийн зарж байна. Зүгээр хандив хүсэн, амь гуйх биш өөрийн хөдөлмөрөөрөө хүүгээ эмчлүүлэхээр зорьж буй юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, "Надад эд хөрөнгө алдар нэр юу ч алга. Зүгээр л би дөрвөн хүүхдээ элэг бүтэн аваад үлдэхийг л хүссэн. Би дөрвөн хүүтэй. Дөрвөн хүүгийн маань хоёр дахь хүү үе мөчний юра гэдэг өвчний оноштой монголд эмчлэгдэх боломжгүй, эдгэршгүй гэсэн хариу авсан. Хүүхэд маань сүүлд явж чадахаа болиод, бүр хэвтэрт орсон. Үнэтэй биологийн тариа тариулж байгаа тулдаа хүүх маань хөл дээрээ босож байгаа. Тэр тарианы хүчинд л миний хүү одоохондоо яваад байгаа юм. Хүүгийн маань эмчилгээнд сард 15 сая вон буюу сард 25 сая төгрөг зориулагдаж байгаа. Нэг ширхэг тариа нь 1.125.000 воны үнэтэй. Долоо хоногт хоёр сая 500 мянга орчим воны тариа хийлгэж байгаа. Энэ тариагаа олохын тулд зүгээр хүнээс хандив гуйж, “миний хүүгийн амийг авраач ээ” гэж гуйх биш “Одонт” гээд бууз хийж зардаг. Компани байгууллагууд нэг өдрийн ажилтнуудын хоолыг надаас худалдан аваач ээ гэдгийг хүмүүст хүргэх санаатай энд ирлээ.
Одоо надад юу ч алга. Би одоо түрээсийн байранд амьдардаг л даа. Үнэнийг хэлэхэд гэрт маань юу ч байхгүй. Зөвхөн ор, дэвсгэр, гудас, хүүхдүүдийн хоол иддэг ширээ. Байгаа зүйл нь ерөөсөө л энэ. Гэхдээ л бид аз жаргалтай байдаг. Хүү маань түр хугацаагаар гэртээ ирсэн байгаа. Ирэхдээ найман ширхэг тариатай ирсэн. Найман ширхэг тариа нь өчигдөр зургаа болчихсон. Үүнд би шаналаад, хүүхдүүддээ хоол авч өгөхөөсөө илүү л тариандаа санаа зовж байна. Шөнө ч нойр хүрдэггүй. Хэд хоног нойргүй л хонож байна. Хүүг маань эрүүл болоход туслаач ээ гэж монголынхоо ард түмнээс гуйж байна. Буузыг маань худалдан аваарай. Одонт гэж бууз худалдаанд гарч байгаа шүү гэдгийг л хэлэх гэж л ирсэн юм” гэлээ.
Та Б.Түмэн хүүгийн эмчилгээнд гар сунгахбг хүсвэл 86200101 дугаар луу холбогдож Одонт буузнаас худалдан аваарай.
ЭНД дарж хүүгийн талаар мэдээлэл авна уу