Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг Бэрхийн булаг хэмээх газарт тус сумын харьяат малчин П-гийн “Хад хясаа руу гарсан 60 орчим бог малыг буулгаж чадахгүй байна, буулгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг 12-р сарын 14-ний 11:45 цагт хүлээн авчээ.
Хүсэлтийн дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 13:28 цагт очиход малчин П-гийн 45 бог мал 40 орчим метрийн өндөртэй хадан хясаа руу гараад буух боломжгүй байсныг аврах олс ашиглан 5 цаг ажиллаж буулгасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.