МАН нүүрсний хэрэгт холбогдсон томчуудаа хөшигний ард нууж, гарзгүй" таван гишүүнээ явууллаа гэх асуудал хөндөгдөж байна. Үүнийг ч олон зүйлээс харж болохоор байна. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сар хагасын өмнө мэдэгдэл хийж байсан. Тухайн мэдэгдэлдээ нэр дэвшиж сонгогдсон гишүүдийнхээ тухай судалгааг олон нийтээс авна гэж дурдсан байдаг. Эндээс харвал, дээрх таван гишүүнийг нүүрсний хулгайч гэж онилсон нь ч цаанаасаа зорилготой, учиртай болж таарах нь. Өөрөөр хэлбэл, муу нэртэй, дахиж намаасаа дэвшээд ч сонгогдох магадлалтай гэж үзсэн хүмүүсээ явуулах тактикийг нүүрсний хэрэг дээр барьж байна гэж харж болохоор байна.
Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж эхэлсэн эрх баригч намын гишүүдийн намтрыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1984 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль
1997 онд Команд штабын институт
2000 онд ОХУ-ын холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, Хилийн албаны оператив тактик, оператив тактикч-команд штаб, цэргийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1991 онд Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын ББС-ийн орлогч, заставын дарга
1991-1992 онд Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Тарган-Ухаагийн заставын дарга
1992-1994 онд Замын-Үүд дэх заставын дарга, уулзалтын цэгийн дарга
1994-1995 онд Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер, хилийн төлөөлөгчийн туслах
1997-2001 онд Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч
2001-2006 онд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн захирагч, Дорнодын хилийн төлөөлөгч
2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга
2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
2013-2016 онд “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал
2016-2020 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2007 онд Бригадын генерал
2011 онд Хошууч генерал
2012 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
2008 онд Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ
Орос
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1996 онд Цэргийн их сургууль, эдийн засагч, нягтлан бодогч
2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль, эдийн засгийн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1996-1998 онд Цэргийн их сургуульд багш
1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга
2004-2009 онд тӨмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга
2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016-2020 онд тӨмнөговь аймгийн Засаг дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
2019 онд тХууль зүйн албаны тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ: Англи
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт
2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх
2011-2012 онд Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга
2012-2014 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга
2014-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга
2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2019 онд
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2009 онд
Алтан гадас одон
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
• 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
• 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.
• Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй.
• Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.
• 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
• 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
• 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгч,
• 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
• 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
• 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
• 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
• 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
• 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирАЛ
• 2016 Зам, тээврийн хөгжлийн сайд
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1989 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль
1994 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, утга зохиолын ажилтан
1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
ОХУ, Москвагийн Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1993-1995 онд Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтан
1993-1995 онд Соёлын яам, Соёлын сайдын туслах
1994-1995 онд Монголын “Соёлыг дэмжих клуб”, ерөнхий нарийн бичгийн дарга
1995-1996 онд “НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгч
1995-1996 онд Нефтийн салбарын “Эл Би Эл” Холбооны тэргүүн
1996-1997 онд “НИК” ХХК-ийн харьяа “НИК-ТУР” ХХК-д гүйцэтгэх захирал
1997-1999 онд “Нью-Тур” ХХК-д ерөнхий захирал
1999-2000 онд “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-д ерөнхий захирал
2000-2001 онд “НИК” ТӨХК-д худалдаа эрхэлсэн захирал
2001-2020 онд “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ийн ерөнхийлөгч
2008 онд Монголын эх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч
2008 онд ОХУ-тай хамтран ажиллах “Ажил хэргийн зөвлөл”, дэд ерөнхийлөгч
2010 онд “Сод Монгол Боловсрол сан”-гийн тэргүүн
2013 онд Монголын энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч
Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Хөдөө аж ахуйн их сургууль, инженер механик
1991 онд ОХУ Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль, эдийн засагч улс төр судлаач
2001 онд Монгол улсын их сургууль. Хууль зүйн дээд сургууль. Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
2003 онд Эдийн засгийн ухааны доктор (Ph.d), 2008 онд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.d)-ын зэрэг тус тус хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газар дэд дарга, дарга
2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газар дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2022 оноос Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2001 онд: Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ: Англи, Орос