Нүүрсний хулгайн хэргээр шалгаж эхэлсэн 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарлалаа. Эдгээрийн 10 нь МАН-ынх, 7 нь АН-ынх байгаа юм. Сүүүлийн зургаан жил тасралтгүй төрийн эрхийг барьсан МАН-аас ердөө 7-хон хүн холбогдсон нь анхаарал татна. Тэд хэрэг хийсэн эсэхийг шүүх шийдэх ба одоогоор сэжиглэгдэж байгаа зарим хүний холбоо хамаарлыг хүргэе. /Дээрх зурагт хүмүүсийг намаар нь ялгаж харуулав/
Р.СЭДДОРЖ, Д.БАТ-ЭРДЭНЭ ХОЁРЫН ХАМААРАЛ
Тэдний намтраас харахад шалгагдаж буй зарим хүн өөр хоорондоо ашиг сонирхо нэгтэй, холбоо сүлбээтэй гэдгийг төвөггүй харж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Ажнай” корпорацид нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдсан Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж ажиллаж байжээ. Хамгийн гол нь, 2013 оноос Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д ажиллаж ирсэн нэгэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдгийг нь эндээс төвөггүй харж болно. Тэд хоорондоо хэрхэн наймаалцсан байж болох сэжүүр энэ хамаарлаас тодорхой харагдана.
Р.СЭДДОРЖИЙН НАМТАР
Ренчинбямбын Сэддорж – Тавантолгой ХК-ийн Гvйцэтгэх захирал
• 1987-1997 онд Өмнөговь аймаг 10 жилийн 1-р дунд сургууль
• 1997-2002 онд Улаанбаатар хот, Хан-уул дээд сургууль бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикч
• 2002-2006 онд "Ажнай" корпорацийн маркетингийн албаны дарга
• 2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
• 2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр
• 2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга
• 2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/
• 2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч
• 2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант
• 2009-2010 онд "Тавантолгой" ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал
• 2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль
• 2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх
• 2013 оноос "Тавантолгой" ХК-нд Гүйцэтгэх захирал
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1981 онд Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль
1986 онд ОХУ-ын Уралын их сургууль, философич
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1986-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш
1992-2004 онд “Ажнай” корпорацын ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
2015 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ: Англи, Орос
“Орон нутгийн өмчит тавантолгой бол хувьцаат компани. Биржийн хяналттай. Олон хувьцаа эзэмшигчтэй. Хулгай хийх боломж хомс” гэж тэд өөрсдөө тайлбарладаг. Ийм шалтгаанаар өөрсдийгөө зөвтгөдөг. Энэ мэтээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс хоорондоо ямар нэг байдлаар хоорондоо холбоо хамааралтай байна. Нүүрсний хулгайн хэрэгт хэн хэн өөр хоорондоо яаж холбогддог тухай бид үргэлжлүүлэн хөндөх болно.