Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевизтэй хамтран үндэсний бөхийн “Алтан цом” барилдааныг зохион байгуулж буй. Тус барилдаан гуравдугаар шатны оноолт гарч, энэ сарын 14 Булган Төв аймаг, 15-нд Баянхонгор Өвөрхангай, 16-нд Завхан Баян-Өлгий, 17-нд Архангай Увс аймгийн баг хоорондоо барилдахаар болоод байв.
Гэвч өчигдөр Булган, Төв аймгийн баг барилдаагүй. Улмаар “Алтан цом” барилдааныг хоёрдугаар сар хүртэл хойшлуулж буйг МҮБХ-ноос мэдэгдлээ.