Өсвөр насандаа хүүхэдтэй болж, гэр бүлтэй болсон эмэгтэйчүүд эсвэл санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан их сургуульд элсэж амжаагүй ч сурах хүсэлтэй хүн олон байдаг. Тэгвэл хямд төлбөрөөр Америкийн их сургуульд хэлний шалгалт өгөхгүйгээр элсэн суралцаж, хоёрдугаар курсээсээ Америк эсвэл Тайван руу шилжин суралцах боломжтой Оранж Коунти их сургуулийн талаар Good foundation forming сургалтын төвийн захирал О.Энхмөрөнгөөс тодрууллаа.
Яагаад Америкийн Оранж Коунти их сургуулийг Монголд нээсэн бэ?
Надтай уулзсан маш олон эмэгтэй “Гэртээ хүүхдээ хардаг, сурмаар байна. Арван жилээ төгсөөд олон жил болчихсон. ЭЕШ өгөхөд хэцүү юм. Бид их, дээд сургуульд сурах боломж байна уу“ гэж асуудаг. Тиймээс би “Төлбөрийн хувьд боломжийн, Америкт боловсрол эзэмших боломжтой сургууль нээе” гэж бодоод, олон улсын Америкийн их сургуультай ярьтал “Шинээр их сургууль нээж байгаа. Үүний анхны хөтөлбөрийн хэрэгжүүлье” гэдэг санал тавиад, 2021 онд анх Оранж Коунти их сургуулиудыг Монголд оруулж ирсэн.
Оранж Коунти их сургуулийн давуу тал, онцлог нь юу вэ?
Оранж Коунти их сургуулийг сонгосноор Монголдоо хямд төлбөрөөр, Америкийн боловсролыг эзэмших боломжтой. Бакалавр 40 кредит, магистр хагас кредит үзээд, англи хэлтэй болно. Мөн Америк эсвэл Тайван руу шилжих боломж олгож байна. Америк руу виз гарахгүй хэцүү байдаг бол манайх Тайванийн Минг Чуанг их сургуультай хамтарч байна. Ингэхээр дэлхийн үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно.
Америкийн хөтөлбөрөөр хичээллэдэг учраас танд Америкийн номын сангууд нээлттэй. Шууд Америкийн систем рүүгээ ороод, тэндээсээ хичээлээ ч үзэж болно. Хичээлийн файлуудаа татаж авч болно. Бүх зүйл нь тодорхой байдаг.
Америкийн их сургууль учраас профессорууд нь онлайнаар хичээлээ заадаг. Мөн Монголд байгаа профессорууд нь онлайнаар заана. Англи хэл тааруу байвал заагаад, давхар мэргэжлийн хичээлүүд нь ороод, хоёрдугаар курсээсээ бүх хичээл нь англи хэл дээр ордог.
Гадаадад байгаа монголчууд их сурдаг гэж сонсож байсан. Тэр хүмүүс танай сургуулийг сонгож байгаа шалтгаан нь юу вэ?
Дэлхий нийтээрээ Америкийн боловсролыг нэгдүгээрт тавьдаг. Манай сургуулийн магистр 4000 доллар, бакалавр нь 3000 доллар. Энэ төлбөрөөр англи хэлтэй, Америкийн дипломтой төгсөнө. Төгсөөд ажилд ороход боломжтой. Бакалаврын оюутнууд магистртаа үргэлжлүүлээд сурахад дахиад англи хэлний оноо шаардлагагүй гээд олон боломжуудыг харсны үндсэнд гадаадад байгаа монголчууд Оранж Коунти их сургуулийг сонгосон байдаг. Одоогийн байдлаар манай бакалаврын ангид Англи, Япон, Солонгос, Франц улсуудаас нийт 13 оюутан суралцаж байна.
Мөн Монголд байгаа хүмүүс нэгдүгээр курстээ онлайнаар эсвэл танхимаар сураад, хоёрдугаар курсээсээ Америк эсвэл Тайван руу шилжих боломжтой учраас хүмүүс их сонгож суралцдаг.
Манай сургуулийн анхны Магистрын бизнесийн удирдлагын таван оюутан төгссөн. Мөн одоо гурван оюутан сурч байна. Тэд өөрсдийн сонголтоор шилжиж эсвэл эндээ төгсөх боломжтой. Мөн манай магистрын нэг оюутан Америк руу шилжсэн. Сургуулиа төгсөөд, тэндхийн кампустаа мэргэжлээрээ ажиллахаар болсон талаараа бидэнд хэлсэн.
Хичээл заах багш нар нь ямар боловсролтой вэ. Танай сургуульд сурч төгсвөл дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг үү?
Тийм. Манай сургууль нь дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг хямд өртгөөр эзэмшүүлж байгаагаараа давуу талтай.
Багш нарын хувьд хамгийн доод тал нь гадаадад магистр хамгаалсан, англи хэлтэй. Мөн гадаад багш ч байна. АНУ-ын профессорууд нь онлайнаар хичээлээ орно. Маш чадварлаг, шилдэг багш нартай.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.