Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг ил болгуулах, шударга үнэний төлөөх иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 11 дэх өдрөө үргэлжилж байна. Иргэдийн жагсаал тодорхой үр дүнд хүрсээр байгаа. АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн 22.1-т өөрчлөлт оруулж, авлигын хэрэгт холбогдсон хүнийг бүх насаар нь төрийн албанд ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа.