АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хамгаалсан гол хуульд олон мянган хүний өмнө гарын үсэг зурлаа.
Тэрээр "Энэ хууль нь бүх хэлбэрийн үзэн ядалтын эсрэг жинхэнэ цохилт болно" гэж итгэж буйгаа хэлээд энэ хууль нь Америк хүн бүрт хамаатай гэж мэдэгджээ. Уг ёслолд тэргүүн хатагтай Жилл Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис болон түүний нөхөр Даг Эмхофф, мөн хоёр намын хууль тогтоогчид оролцсон байна. Энэхүү “Гэр бүл хүндэтгэх тухай хууль” нь АНУ-ын Дээд шүүх бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хориглосон тохиолдолд бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хамгаалах ёстой. Шинэ хуулиар мөн үндэстэн хоорондын гэрлэлтийг ч хамгаалах тухай тусгасан байна. АНУ-ын ерөнхийлөгч энэ хууль нь Ардчилсан нам ба Бүгд Найрамдахчуудыг нэгтгэж чадсан бөгөөд тэд хамтдаа хүний суурь эрхийг баталгааг хангах томоохон үйл явдлын гэрч боллоо гэжээ.
SOURCE: DW