АНУ-ын хууль тогтоогчид “үндэсний аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай” гэсэн шалтгаанаар богино хэмжээний видео бичлэгээрээ алдартай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох TikTok-ыг хориглох хуулийн төслийг боловсруулж байна.
TikTok нь Хятадын технологийн аварга ByteDance компанийнх юм. Өнгөрсөн сард Холбооны мөрдөх товчооны тэргүүн Хятад улс энэ аппликейшнийг “хэрэглэгчдэд нөлөөлөх эсвэл тэдний цахилгаан хэрэгслийг хянахын тулд ашиглаж магадгүй” гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн АНУ-ын хэд хэдэн муж үүнийг засгийн газрын төхөөрөмжид суулгахыг хориглосон байдаг.
Хятадын технологийн салбарын эсрэг АНУ-ын эсрэг хийж буй энэ удаагийн ээлжит хориг нь багагүй бэрхшээлтэй тулгарна гэж хэвлэлүүд үзэж байна. Учир нь TikTok АНУ-д 100 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд олон нийт энэ хуулийн төслийг "АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэндээ ямар ч нөлөөлөлгүй, зөвхөн улс төрийн зорилготой хориг" гэж эсэргүүцэж байна.
SOURCE: BBC