МЭК судалгааны байгууллагаас "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" тайланг өнөөдөр танилцууллаа.
“Таны сонгосон УИХ-ын гишүүн таныг УИХ-д төлөөлж чадаж байна уу” гэсэн судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэдийн 70 гаруй хувь нь “УИХ-ын гишүүд биднийг төлөөлж чадахгүй байна” гэж хариулжээ.
УИХ-ын гишүүдийн ёс зүй, хууль тогтоогчид тавих үндсэн шаардлагуудыг биелүүлэхгүй байгаа асуудал тавигджээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж байгаа ажилд судлагаа авахад иргэдийн 50 хувь нь “Дэмжиж байна” гэж, 30 орчим хувь нь “Жүжиг” гэж хариулсан байна.
Үүний сацуу “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна уу” гэсэн судлагаа авахад улаанбаатарчуудын 23 хувь нь “Огцруулах хэрэгтэй”, 50 гаруй нь “”Огцруулах шаардлагагүй” гэжээ.
“Ээлжит бус сонгуулийг 2023 онд хийх нь зөв үү, буруу юу” гэсэн судлагаа авахад нийслэлчүүдийн 45 хувь “Зөв”, 28 хувь “Буруу” гэсэн байр суурь илэрхийлжээ.