Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан. Эдгээр хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “АТГ-аас зарласан 17 хүн дотор миний нэр цохиж явна лээ. Би гайхсан. Хууль, хяналтын байгууллагаас надаас ч нэг удаа асууж, тодруулаагүй. Зарчмын юмнуудаа ойлголцох хэрэгтэй. Шүүхээс эцсийн байдлаар буруутай гэж тогтоогоогүй байхад шууд ингэж зарлах нь хууль зөрчсөн үйлдэл. Ялангуяа, нийгэм ийм бухимдалтай үед хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу.
Нүүрсний хулгайтай би холбоогүй. УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулахад бэлэн. Би орон нутгийн “Тавантолгой”-н том хувьцаа эзэмшигч нь би. Бүх зүйл нээлттэй, ил тод. Одоогоор надаас ямар нэгэн мэдээлэл аваагүй байна” гэлээ.