Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. Энэ журмыг батлахдаа Хөрөнгийн биржийн бэлэн загварыг ашигласан.
УИХ-аар уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хууль ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим арилжааны журмаар долдугаар сарын 1 хүртэл зөвхөн нүүрс зарахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 хувийг биржээр борлуулна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина” гэлээ.