Нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилсээр байна. Залуус амьдрах итгэл мохлоо. Хүний эрхийн зөрчил туйлдаа хүрлээ хэмээн үзэл бодлоо хүргэж байна. Ингээд иргэн Г.Ирээдүйн яриаг хүргэе.
“… Өнөөдөр зөвхөн нүүрсний хулгай залуусыг туйлдуулж байгаа юм биш. Хүний эрх гэдэг зүйл бүрмөсөн хаягдлаа. Залуус гадаадад амьдрах мөрөөдөлтэй болчихлоо. Виз нь гардаг бол бүгд л гадагшаа явах хүсэлтэй байна. Хүнд суртал газар авч байна. Бизнес хийх гэхээр төр нь шууд булаагаад авчихдаг. Залуусынхаа мөрөөдлийг, амьдралыг дээрэмдэж аваад байвал хэн улсад үлдэх в? Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийхээ хөөж тууна. Бид шударга бус нийгмийг үзэн ядаж энд цугласан. Гэтэл нэгнийхээ үзэл бодлыг илэрхийлэх эрх чөлөөг хааж байна. Бид үнэндээ бүгд л сайхан нийгмийг хүсэмжилсэн нэг л зорилготой. Үүнийхээ төлөө эвтэй, нэгдмэл баймаар байна. Зорилгоо биежүүлэхийн тулд нэгдцгээе гэж залуустаа уриалмаар байна. Бид нэгдэж байж л энэ шударга бус нийгмийг жаахан ч гэсэн өөрчилж чадна. Ингэж байж эх орондоо сайхан амьдарна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.