Хаа хол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгаас нэгэн отог 1000 гаруй км туулж, дөрвөн цаа бугаа ачаад Улаанбаатарт ирж, Богд ууланд төвхнөсөн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Цаатан иргэдийн амьдрал, ахуй соёлыг олонд таниулах, сурталчлах, нийслэлчүүдэд танин мэдүүлэхийн тулд ийн хол газраас зорин ирснээ П.Гэрэлчимэг онцоллоо.
Тэрбээр мөн цаа унуулж, хамт зураг даруулж олсон орлогынхоо тодорхой хувийг Хөвсгөлийн баруун тайгад амьдардаг хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахаар зорьж байгаа гэнэ.
Үнийн хувьд:
-Цаа буга, урцан гэр орчны зургийг дарахад 5000 төгрөг
-Тайгын отогтой танилцаж, цаа бугатай зураг даруулахад нэг хүн 10.000 төгрөг
-Цаа буга унахад 20.000 төгрөг
-Цан чаргаар явахад 20.000 мянган төгрөг
-Урцанд хоноход 25 мянган төгрөгийн үнэтэй.
Цаатны отог Богд ууланд төвхнөснөөр иргэд цаатны амьдрал, ахуй соёлыг үзэх, судлахын тулд заавал Хөвсгөл аймгийг зорих шаардлагагүй боллоо.