АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.
Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3.Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.Ерөнхийлөгчий Тамгийн газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд.
16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрийг зарласан юм.
Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайд холбоогүй гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад “Эрдэнэс Тавантолгой”-той, нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Надад нүүрсний бизнес байхгүй. Манай нутгийнхан сайн мэднэ.
Би Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. “Тавантолгой”-д ямар ч нөлөө, хамаарал байхгүй. Өмнө нь ямар сайд, дарга хийж үзсэн биш. Үнэндээ энэ гэрээ энэ тэрийнх нь талаар сайн мэдэхгүй юм.
Хууль, хяналтын байгууллага надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргана, АТГ-т хандана” гэлээ.