АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.
Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3.Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.Ерөнхийлөгчий Тамгийн газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд.
16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрийг зарласан юм.
Үүний дараа УИХ-ын нэр бүхий таван гишүүн хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайд холбоогүй гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулж 17 хүний нэрийг зарласныг фэйсбүүкээс харлаа. Тэдний дотор миний нэр явж байна. Нүүрсний хулгай яагаад гарав, юунаас болов гэдэг дээр би маш тодорхой байр суурь илэрхийлсээр ирсэн. Тавантолгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. “Тавантолгой” компанийн оффис хаана байдгийг ч би мэдэхгүй.
Би нефтийн компанийн хувьцаа эзэмшдэг. Өөр ямар ч бизнес байхгүй. Гэтэл намайг яагаад нүүрсний хулгайч гэж нэрлэв. Намайг ингэж дуугүй болгоно гэж бодсон бол би дуугүй болохгүй. Би АТГ яагаад ингэж нэрлэснээ нотлох ёстой. Нэг хүрз, нэг портер нүүрс хэрвээ би гаргасан байвал шууд хариуцлага хүлээхэд бэлэн. Андуурал боллоо. Залруулга гаргах байх” гэлээ.