АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.
Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3.Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.Ерөнхийлөгчий Тамгийн газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд.
16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрийг зарласан юм.
Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайд холбоогүй гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Олон нийтийн жагсаалын хүчийг сулруулах, нэр хэлж тайвшруулах гэсэн оролдлого боллоо. Үүний золиос нь бид боллоо. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Ийм зарчмаар юм болчихлоо. Нүүрсний хэрэгт үе, үеийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээс хулгайчдыг хайх ёстой. Тэр үеийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээс нэг нь ч өнөөдөр зарласан нэр дотор алга.
Шаардлагатай бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, намаас нь гарч байгаад шалгуулъя. Жинхэнэ хулгайчийг илрүүлэхийн тулд нийлэхэд бэлэн. Өнөөдөр бидний тав дунд нүүрсний хулгайч байхгүй. Үнэнийг цаг хугацаа харуулна. Хулгайч хулгайчийг бариарай гэж орилдог үлгэр боллоо. Бид золиос болохгүй” гэлээ.