Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон хүмүүсийн нэрийг зарлуулах, шударга ёсны төлөөх иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр АТГ-аас 17 хүнийг нүүрсний хэрэгтэй холбоотой гэж зарласан.
Өнөөдрийн жагсаалын үеэр нэгэн жирэмсэн эмэгтэй хувцсаа тайлан, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрбээр "Зүгээр ээ, надад санаа зоволтгүй. Би 28 настай, хоёр хүүхдийн ээж. Яагаад ингэж хувцсаа тайлаад ирсэн бэ гэвэл, монголчуудаа эвтэй байя. Энд жагсаж байгаа залуусыг яагаад харлуулаад байгаа юм бэ.
Өнөөдөр ээжүүдээ төлөөлж энд ирсэн. 20-30 минут ингэж хувцсаа тайлж зогсоно.
Өнөөдөр би ажил дээрээ ямар шийдвэр гарахыг хүлээж байлаа. Ямар ч үр дүнтэй шийдвэр гарсангүй. Иргэд ийм олон хоног жагсаж буйн үр дүн гарсангүй. Яагаад хүлцэнгүй байгаад байгаа юм бэ. Оюутан залуус энэ жагсаалд нэгдэхийг уриалъя” гэлээ.