Шадар сайд С.Амарсайхан нүүрс хилээр хулгайгаар гарсан эсэхийг тодорхой болгохын тулд БНХАУ, Монголын гаалын бүртгэлийг тулгана, олон улсын аудитаар шалгуулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл хоёр улсын хилээр гарсан нүүрсний бүртгэлийг тулгаад, зөрүүтэй эсэхийг тогтоох боломжгүй гэж АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ хэллээ.
Хурлын үеэр “Монгол, Хятадын гаалийн мэдээг тулгахаад зөрүү гарвал нүүрсний хулгай ил болно” гэх ойлголт олны дунд байна. Бодитоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нөхцөл байдал өөр байгаа. Монголын гаалийн мэдээ хилээр гарснаараа яригддаг. БНХАУ-ын гаалийн мэдээ, хилээр гараад, зурвас бүст буугаад. Тэндээс цааш ачигдаад гарч байгаа нь гаалийн мэдээнд ордог. Тэгэхээр Хятад руу ачигдаагүй, хилийн зурвас бүсэд үлдсэн нүүрс байгаад байна. Тиймээс хоёр улсын гаалийн мэдээг шууд тулгаад, зөрүүг нь тогтоох боломжгүй” гэлээ.