Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр жагсагчидтай уулзахдаа “Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг маргааш зарлана” гэж мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ амласандаа хүрсэнгүй.
Х.Нямбаатар "Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг л зарлая гэсэн. Сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгаж буй хүмүүс холбогдлоо. АТГ, энэ хэргийг мөрдөн шалгаж буй албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өөрсдөө зарлая гэнэ. Тэд өөрсдөө мэдээлэхээр боллоо. Хэн нэнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул тодруулах, шалгах зүйл их байна” гэлээ.