Хятад улс Ковид-19 цар тахлын үеэр иргэдийн хөдөлгөөнийг хянадаг байсан утасны програмыг идэвхгүй болгохоо мэдэгдлээ.Гурван жилийн турш ажиллаж байгаа энэхүү үндэсний аппликейшн даваа гарагийн сүүлээр ийнхүү идэвхжихгүй болжээ. Энэ шийдвэр нь Хятад улс олон сарын хугацаанд маргаан дагуулсан "Тэг Ковид” стратегиасаа татгалзаж байгааг харуулж буй бас нэг том илрэл болж байна.
Хэн нэгэн вирусийн өндөр эрсдэлтэй газар руу аялсан эсэхийг хянахын тулд утасны дохио ашигладаг уг харилцаа холбооны маршрутын төрийн мэдлийн аппликейшн нь Хятадын "Тэг Ковид" бодлогын гол хэсэг гэж байсан юм. Тухайлбал, хүмүүс муж хооронд аялж, арга хэмжээнд оролцохдоо энэ аппликэйшнийг байнга хэрэглэдэг байсан.
Ийнхүү “Тэг Ковид” бодлогын хүрээн дэх урьдчилан сэргийлэх чухал хязгаарлалтыг арилгаснаар муж хоорондын аяллыг хөнгөвчилсөн бөгөөд уг программын аргыг хэдийнэ хоцрогдсон гэж албаны хүмүүс үзэж байгаа юм байна.
Хятадын олон нийтийн сүлжээ хэрэглэгчид уг аппликейшнийг зогсооснод сайшаалтай хандаж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ нь Хятад улсын өдөр тутмын амьдралыг зохицуулдаг хэд хэдэн хяналтын програмын зөвхөн нэг нь бөгөөд олон хүмүүс орон нутаг, олон нийтийн барилга байгууламж руу нэвтрэхийн тулд өөрийн хот, мужийн удирддаг системийг ашигласан хэвээр байгаа юм.
SOURCE: BBC