Дэлхийн кино зах зээл дэх хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бол яах аргагүй “Golden Globe Awards” билээ. Ийнхүү ямар кино, жүжигчид, найруулагчид ирэх жил алтан бөмбөрцгийн эзэд болох магадлалтай эсэхийг харцгаая.
Юун түрүүнд, энэ оны III сард нээлтээ хийсэн “Everything Everywhere All at once” киноны гол дүрийн жүжигчин Мишель Ёо “Мюзикл, инээдмийн” жанрын киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарах магадлал өндөр байгааг кино шүүмжлэгчид илэрхийлж буй.
Түүнтэй хамт XII сарын сүүлээр нээлтээ хийх “Babylon” киноны гол дүрд тоглосон Марго Робби мөн өрсөлдөж байна. Харин телевизийн драм цувралын шилдэг эмэгтэй гол дүрд “House of the Dragon” киногоор олон нийтэд танигдаад буй Эмма Дарси, мөн “Euphoria” киногоор Зендаяа тэргүүтэй жүжигчид өрсөлдөж байгаа бол шилдэг эрэгтэй гол дүрд “Better Call Saul” киногоор жүжигчин Боб Оденкиок ялах магадлалтай гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байна.
Түүнчлэн сүүлийн үед Netflix-д эрчээ авч буй найруулагч Тим Буртоны “Wednesday” цувралын гол дүрийн жүжигчин Женна Ортега телевизийн мюзикл, инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд өрсөлдөж байна. Энэ мэтчилэн дэлхий дахиныг шуугиулсан маш олон кино, уран бүтээлчид өрсөлдөж байгааг хэвлэлүүд онцолж байна. Алтанбөмбөрцөгийн эзэд ирэх оны I сарын 10-нд тодроно.
SOURCE: CNN