Төв талбайд болж буй эсэргүүцлийн жагсаалд орон нутгийн иргэд хүрэлцэн иржээ. Тэд татварын дарамт, хүнд суртлыг эсэргүүцэж үгээ хэллээ. Энэ талаар Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Думжав ингэж ярилаа.
“…Авлига, албан тушаалын хуулийг чангатгаад өгөөч ээ. Хөөн хэлэлцэх хугацаагаа устгаад өгөөч ээ. Та бидний, ард иргэдийн хүүхэд зээл аваад төлж чадахгүй бол үр хүүхдээр нь дамждаг. Гэтэл төрийн ордонд суугаа томчууд маань ийм их хохирол учруулчихаад, хөөн хэлэлцэх хугацаа нэрийн доор завшаад, ялаа наймаалцдаг тогтолцоотой байж болохгүй шүү дээ. Иргэд юун ял наймаалцах, ширхэг юм хулгайлсан бол 10 жилийн ял өгөөд явчихдаг шүү дээ.
Хэдхэн хуулийн тогтолцоог өөрчлөхөд мөнгөний арав дахин босоод ирэхээр байхад Засгийн газар яагаад энэ арга хэмжээг авч чадахгүй зүгээр нэг цалинг 30 хувиар нэмнэ…Нэмээд нэмээд хүрэхгүй ээ. Иргэд нь мэдэж байхад Засгийн газар нь яагаад үүнийг мэддэггүй юм бэ? Монополь хуулиудаа л задлаад өг. Ард түмнийг чөлөөтэй зах зээлд оруулчих. Татвараа буулгаад өгчих. Татвар өгөхгүй гэж байна гээд бас мушгиад байдаг шүү. Татвар өгөхийн хувьд өгнө. Гэхдээ боломжийн байх хэрэгтэй. Хүн бас амьдраад, хөрөнгөтэй чинээтэй яваад… За… та ийм ашиг олсон байна гээд… Бүх юм чинь харилцан ярилцаад тохиролцоон дээр явдаг биз дээ. Төр нь шууд дарамтлаад дээрэм хийдэг болчихсон. Хувиараа юм хийх гэж байгаа хүмүүс аймаар хэцүү. Ганцхан бичиг авах гэж 20,30 байгууллагын гарын үсэг цуглуулах гэж гүйдэг. Тэр хүмүүсийнх нь ааш нь олдохгүй. Ингээд явахаар залуучуудын амьдрал үнэхээр туйлдаж байна. Тэгчихээд залуусаа ажил хийхгүй байна гээд л. Нийгмээ өөрсдөө ийм бохир болгочихоод. Залуучууд руугаа чихэж болохгүй шүү дээ. Залуучуудынхаа хийх бизнесийг төр нь бүгдийг нь дээрэмдээд авчихсан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.