Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хүмүүс хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 9 дэх өдрөө төв талбайд болж байна. Энэ жагсаалыг АН болон МАН-ын явуулга, хатгаасны хүмүүс гэх мэтээр янз бүрийн нэр өгч, өмчирхөж, талцаж хуваагдах боллоо. Гэтэл яг үнэн хэрэгтээ хүүхдийнхээ хоолны мөнгөнд санаа зовсон, сүүлийн 30 жилд бугшсан шударга бус явдлыг жигшсэн иргэд төв талбайд амьдрахын эрхэнд цугласан байна. Тиймээс тэднийг Баттулгын, Хүрэлсүхийн цэрэг, аль эсвэл Оюун-Эрдэнийн, Нямбаатарын хөлсний хүмүүс гэж хоёр туйлд хуваахаасаа илүү “Монголчууд ядуу байна. Өлсөж байна. Болохоо ч байжээ” эрүүл ухаанаар нэг бодож үзэх цаг ирээд байна.
Монголчууд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байна. Тэд амьдрахын эрхэнд, харийн нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр явсан. Үр хүүхдэдээ очмоор байна. Гаднаас Монголоо харахад өр өвдмөөр хэцүү байна гэж гадаад улсад амьдардаг Монголчуудад цуглаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний гартаа барьсан лоозон бүхэн, хүнээ боддог нийгмийг хүсэмжилж, мөрөөдсөн үгс байлаа.
Сүүлийн 30 жилийн тогтолцоог харвал улстөрчид наанаа хагарсан мэт харагдавч цаагуураа нийлж идэж удаг. Улс орноо цөлмөдөг байдал туйлдаа хүрсэн. Нүүрсний гэх хэрэг бүр 2010 оноос эхлэлтэй. Хоёр нам ээлжилж засгийн эрхийг барьсан ч асуудал нэг талдаа гараагүй л байна. Товчхондоо улстөрчид бидний нүдэн дээр жүжиг тавьдаг асуудал нь өнөөдөр ч бугшсан хэвээр байна.
Нүүрсний хэргийн дуулиан хоёр нам ээлжилж улс орныг удирдаад яаж, тартагт нь тулгасныг, Монголчууд нийтээрээ яажшуухан голоо зогоо зогоож, амьдарч байгааг харуулсан үйл явдал боллоо. Өнөөдөр олон нийт нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг илрүүлж хариуцлага тооц. Үүний хажуугаар гажуудсан бодлогоо зас гэж чих тавин хүлээж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.