Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнөө өглөөний байдлаар Ховдын өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн баруун болон хойд, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим газар, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Нийслэл Багануурт 34.0 см, Увсын Давстад 23.0 см, Ховдын Үенч, Төв аймгийн Эрдэнэд 17.0 см, Ховдын Булган, Хэнтийн Гурванбаян, Цэнхэрмандалд 16.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэрт 15.0 см, Нийслэлийн Налайх, Төв аймгийн Баянчандмань, Увсын Малчин 14.0 см, Ховдын Алтай, Төв аймгийн Мөнгөнморьтод 13.0 см, бусад нутгаар 1-12.0 см цасан бүрхүүл тогтжээ.
Тиймээс халтиргаа гулгаанаас сэргийлж, аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
-Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,
-Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
-Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
-Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах,
-Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх.
-Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
-Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
-Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ