Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нүүрсний хулгайн хэрэгт намайг хамгийн түрүүнд холбоод, цоллоод тавьчихсан байна лээ. Би тэгэхээр нь хэлсэн шүү дээ. Хэрвээ би нүүрсний хэрэгтэй холбоотой бол УИХ-ын гишүүнээсээ татгалзъя гэж. Намайг нүүрсний хулгайч гэсэн баримт гаргаад ирвэл гишүүнээсээ татгалзахад бэлэн. Одоо болтол алга л байна шүү дээ. Та нар аваад ир л дээ, над дээр. Тэгвэл би татгалзчихъя.
-Таныг нүүрсний хэрэгтэй холбоотой гэж хардах маш олон үндэслэл байгаа.
-Хардаад яах вэ дээ. Хамгийн гол баримтаа аваад ир.
-Жишээлбэл, “Аспайр майнинг” компани.
-Монгол Улсад байгаа олон улсын биржэд бүртгэлтэй цөөхөн компанийн нэг нь”Аспайр майнинг”. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь би мөн үү мөн. Энэ компани өнөөдрийг хүртэл нэг хүрз ч нүүрс гаргаагүй. Тэгэхээр би энэ хэрэгтэй ямар холбоотой болох вэ.
Нүүрсний хулгай бол төрийн эзэмшилтэй компаниудын асуудал. Хувийнх дээр ийм асуудал байхгүй. Хүн өөрийнхөө өмчөөс хулгай хийхгүй шүү дээ.