Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Орхон аймгийн Жаргалант суманд төрийн үйлчилгээний “E-Mongolia”төвийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулжээ. Энэхүү төв нь улсын хэмжээнд алслагдсан суманд нээн ажиллуулж байгаа анхных нь юм.
Ингэснээр Орхон аймаг Эрдэнэт хотын нийт иргэд оршин суугаа сумдаасаа төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.
И-Монголиа төв нь төрийн мэдээллийн хур системийг ашиглан иргэдэд төрийн 19 байгууллагын 252 төрлийн лавлагаа, орон нутгийн 13 байгууллагын 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг өгч үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн төрийн үйлчилгээг цахимаар авахад шаардлагатай мэдээлэл арга зүйн зөвлөгөөг иргэдэд өгч эхэлжээ.